СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-03-12

Иргэд Яармаг орчимд цэцэрлэг, сургууль барих шаардлагатай гэв

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй Засгийн газрын зарим гишүүд Хан-Уул дүүргийн Яармаг бүсэд ажиллаж байна.

Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан төсөл, арга хэмжээний хэрэгжилт, үр дүнгийн танилцуулга уулзалтыг дүүрэг тус бүрээр зохион байгуулж байгаа. Өнөөдөр Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй Засгийн газрын зарим гишүүд Хан-Уул дүүргийн Яармаг бүсэд ажиллаж байна.

Уулзалтын эхэнд Хан-Уул дүүргийн засаг дарга Ж.Алдаржавхлан ирэх онд тус дүүрэгт хэрэгжүүлэх 8 онцлох ажлыг танилцууллаа. Яармаг бүс нь Хан-Уул дүүргийн 5,6,7,8-р хороог хамардаг бөгөөд 30,754 хүн амтай. Сүүлийн жилүүдэд тус дүүрэгт барилгажилт эрс нэмэгдэж, хүн амын тоо өсөх болсон. Үүнтэй холбоотойгоор сургуулийн хүртээмжийн асуудал тулгамдсан асуудал болсон гэлээ.

Хан-Уул дүүрэгт цаашид ч төвлөрөл ихээр үүсэх магадлалтай учир газар зохион байгуулалтад онцгой анхаарал хандуулж, зарим . Мөн Яармаг орчмоос хүүхдээ хотын төв рүү сургуульд зөөдөг айл өрх олон. Багш нарын чадавхжуулснаар энэ урсгалыг зогсоох боломжтой гэж иргэд үзэж байна.

Уулзалтын үеэр гэж үзэж байлаа. Засаг захиргааны одоогийн бүтэц төр иргэн хоёрыг холбоход хүндрэлтэй болсон учир дүүргүүдийг 42 нэгжид хуваах бодлогыг зөв гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.