СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Н.Учрал: Иргэд цахим залиланд 2.9 тэрбумыг алдсан. Үүнээс 1.7 тэрбум төгрөгийг царцаасан

Нийтэлсэн
8 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
8 сарын өмнө

Кибер аюулгүй байдлын зөвлөл хуралдсантай холбогдуулан Кибер халдлага зөрчлийн өнөөгийн нөхцөл байдал, түүний эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, тулгамдаж буй асуудлын талаар ЦХХХ-ны сайд Н.Учрал мэдээлэл өгөв. 

ЦХХХ-ны сайд Н.Учрал:

2024 онд есөн их наяд ам.долларын хохирол дэлхий хэмжээнд кибер орчинд гарчээ. Дэлхийн нийт хүн амын 66 хувь нь интернет ашиглаж байна.Манай улсад ч интернет хэрэглэгчдийн тоо ихсэхийн хэрээр гэмт хэргийн тоо өсч байна.

2020, 2021 онуудад "dark web" буюу хар зах дээр Монгол иргэдийн мэдээллийг зарж байсанд хариу арга хэмжээ авсан. 2021 он гэхэд крипто буюу бидний хэлж заншсанаар койноор зарж байсан. Манай улс Кибер аюулгүй байдлын хуулиа батлаад хоёр жил ч болоогүй байна. Өнгөрсөн 30 жил энэ талын тогтолцоо огт бэхжээгүй байсан. Хувь хүний эмзэг мэдээллийг хар зах дээр аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа цахим хуудсуудаар дамжуулан авсан тохиолдол бүртгэгдсэн.

Үл үзэгдэх дээрэмчидтэй яаж тэмцэх вэ гэдэг нэн тулгамдсэн асуудал болоод байна. . Төр, хувь хүн рүү хортой кодоор дамжуулан халдах тохиолдол бүртгэгдсээр байна.

Мөн 2020 онд хар зах дээр нэр бүхий зарим арилжааны банкны мэдээлэл алдагдаж, хүмүүсийн мэдээллийг зарж байсанд хууль хяналтын байгууллага хариу арга хэмжээ авсан.

Дуудлагын төвд . Үүний 1.7 тэрбум төгрөгийг царцаасан. Хууль хяналтынхан ажлаа зохих хэмжээнд хийж хэрэгжүүлж байна.

Хувь хүн, иргэн бүр банкны, цахим шуудангийн нууц үгээ хүчирхэг хиймээр байна. Янз бүрийн линк дээр "Бод тэгээд товш" уриалгыг гаргаж байна. Малчид малын хулгайгаас илүү цахим залиланд өртөж байна.

Хувь хүний эмзэг, нууц мэдээллийг зарж байна. Хар зах дээр нээлттэй зарж байгааг сонслоо. Өнөөдрийн кибер зөвлөлийн хурлаар цагдаа, ХХЗХ, ХЭҮК, ХЗДХЯ зэрэг ажлын хэсэг байгуулан иргэдийн хохирлыг барагдуулах чиглэлд ажиллана. Хууль хяналт, технологийн салбарынхны орж ажиллах ажил болоод байна. Нийтийн төвөөс мэргэжлийн талаас нь туслалцаа үзүүлж ажиллана. Технологийн чиглэлээр яаж хамтрах уу гэдэг дээр туслалцаа үзүүлнэ.

Иргэдийн нэр, гар утасны дугаарыг зарж байна. Эрүүл мэндийн салбар дээр ч анхаарах асуудлууд байна. Эрүүл мэндийн цахимжилтыг эрчимжүүлэх төсөл зогсч, аудитын байгууллага хангалтгүй гэж дүгнэсэн. Холбогдох хүмүүсийг АТГ-д шилжүүлсэн. Эрүүл мэндийн цахимжилтыг эрчимжүүлэхээр ажиллаж байсан программ, хангамжийн компаниуд хувь хүмүүсийн эмзэг мэдээллийг алдсан байж болзошгүй гэх асуудлууд гарсан. Үүнийг нотлох баримттайгаар илрүүлж ажлын хэсэг ажиллана. Өмнө нь төр иргэний мэдээллийг ашиглахдаа мэдээлэлдэггүй байсан бол одоо мэдээллэж байна. Төрийн зүгээс кибер халдлагатай тэмцэж эхэлж байна. Ингэж иргэдээ кибер халдлагаас хамгаална гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.