СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Нийтийн байранд гарсан галыг 25 минутад унтрааж, утаажилтын бүсээс 14 иргэнийг гаргажээ

Нийтэлсэн
8 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
8 сарын өмнө

Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороонд байрлах нийтийн байранд гал гарч байна гэсэн дуудлага онцгой байдлын албанд өчигдөр өдрийн 18:53 цагт иржээ.

Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан 19:00 цагт очиход иргэн Б-ын 10х25 метрийн хэмжээтэй нэг давхар

Түүнчлэн Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо байшин шатаж байна гэсэн дуудлага 19:31 цагт онцгой байдлын албанд иржээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид 8 км замыг туулан 19:49 цагт очиход иргэн Э-ийн 6х9 метрийн хэмжээтэй нэг давхар байшингийн 6х5 метрийн хэмжээтэй том өрөөний дотор хэсэг, эд зүйлс шатаж байсныг 10 минут ажиллаж унтрааж, 65 настай иргэн угаартсан байсныг Нийслэлийн ЯТТТ 103-т хүлээлгэж өгчээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.