СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

АТГ: Үндэслэлгүй хөрөнгөжсөн байж болзошгүй 6 албан тушаалтны мэдүүлгийг нарийвчлан шалгуулна

Нийтэлсэн
8 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
8 сарын өмнө

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2024 оны 3 дугаар сарын 4-7-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 477 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 212 мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ. Одоогоор ажиллагаанд 265 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 72 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 17 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэжээ. Хяналт шалгалтаар хууль зөрчсөн болохыг нь тогтоож Увс аймгийн төрийн байгууллагын нэр бүхий 2 албан тушаалтанд хариуцлага тооцуулахаар шаардлага хүргүүлсэн байна.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 48 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгажээ. Албан тушаалтны ХАСХОМ-ийн хяналт шалгалтаар өөрийн болон гэр бүлийн гишүүдийн орлогыг худал мэдүүлсэн, улмаар гэр бүлийн гишүүдийн өмчлөлд байгаа орон сууц, авто тээврийн хэрэгсэл, газрыг худалдан авсан эх үүсвэр нь үндэслэлгүй буюу өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хууль ёсны орлогоор бий болсон гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, нийтийн албан тушаалтны цалин, хөлсний орлогоосоо давсан үл хөдлөх хөрөнгө шинээр нэмэгдсэн, улмаар хамаарал бүхий этгээдийн нэр дээр үл хөдлөх хөрөнгийг худалдан авсан буюу “үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн” гэх үндэслэлээр

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.