СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хөвсгөл аймгийн Засаг дарга асан Ш.Идэрбаясгалангийн хэргийг шүүхэд шилжүүлжээ

Нийтэлсэн
9 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
9 сарын өмнө

Хөвсгөл аймгийн Засаг даргаар ажиллаж байгаад 2023 оны тавдугаар сард чөлөөлөгдсөн, тус аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ш.Идэрбаясгалан нарт холбогдох хэрэгт НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүллээ.

Прокурорын байгууллагаас өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 171 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсний дотор авлига, албан тушаалын хоёр хэрэг багтсаны нэг нь энэ Засаг дарга асны үйлдэл. Нөгөө нь дуулиант “Ногоон автобусны” гэх хэрэг байгаа юм. Ш.Идэрбаясгалан албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон хэрэгт яллагдагчаар татагдсан талаар бид өмнө нь мэдээлсэн.

Эргэн сануулахад, тэрбээр 2022 оны нэгдүгээр сард шийдвэр гаргаж, Г гэх хүнд ажилгүй байсан хугацааны цалин, урамшуулал зэрэгт 27 сая төгрөг олгосон. Бусдад давуу байдал хууль бусаар олгож, улсад үлэмж хэмжээний хохирол учруулсан эл шийдвэрийг холбогдох албаны удирдлага нь шалгалгүй өнгөрөөж, нөхөн төлүүлээгүй учраас Хөвсгөл аймгийн ЗДТГ-ын Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны дарга Г.Мөнхтулгыг хамт яллагдагчаар тооцсон байдаг. НПГ-аас Ш.Идэрбаясгаланд Эрүүгийн хуулийн 22.1-3-ийн нийтийн албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан, 22.4-ийн нийтийн албан тушаалтан хахууль авсан, 22.5-1-ийн хахууль өгсөн, 22.8-1.1 дэх хэсгийн төсвийн мөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэх заалтын дагуу яллах дүгнэлт үйлдсэн аж.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.