Гэрэл зургийг Б.Баяр. /албан ёсны зөвшөөрөлтэй/
Өнөөдөр /2024.03.12/ нийслэл хот орчмоор өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -17...-19 градус, бусад хэсгээр -10...-12 градус хүйтэн, өдөртөө 0...+2 градус дулаан байна.
Багануур, Тэрэлж орчмоор шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө -18...-20 градус хүйтэн, өдөртөө 0 градус орчим байна.
Бусад нутгаар солигдмол үүлтэй, өдөртөө нутгийн зүүн өмнөд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Хангайн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр.
12,13-нд ихэнх нутгаар, 14-нд нутгийн өмнөд хагаст дулаарч, цас эрчимтэй хайлах тул болзошгүй шар усны үерийн эрсдэлээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна
Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр -20...-25 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Байдраг, Туул, Хэрлэн голын хөндийгөөр -15...-20 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -2...-7 градус, говийн бүс нутгийн зүүн болон хойд хэсгээр -6...-11 градус, бусад нутгаар -10...-15 градус, өдөртөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр -10...-15 градус, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Байдраг, Идэр, Туул голын хөндийгөөр -3...-8 градус хүйтэн, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +9...+14 градус, Орхон Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн хойд хэсгээр +3...+8 градус, бусад нутгаар -2...+3 градус дулаан байна.
Маргааш Монгол-Алтай, Хөвсгөлийн уулсаар ялимгүй цас, 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 15-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 16-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна.
Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 13-нд Алтайн уулархаг нутгаар, 14-нд нутгийн зарим газраар, 15, 16-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж шороон шуурга шуурна.
Ихэнх нутгаар дулаарч, Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -20...-25 градус, өдөртөө -8...-13 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -14...-19 градус, өдөртөө -1...-6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -1...-6 градус хүйтэн, өдөртөө +13...+18 градус дулаан, Их нууруудын хотгор,говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -5...-10 градус хүйтэн, өдөртөө +5...+10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -8...-13 градус хүйтэн, өдөртөө +1..+6 градус дулаан байна. 15-нд нутгийн хойд хэсгээр, 16-нд ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрнэ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.