СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2024-03-11

Мастер Асакаяма: Мияагино дэвжээ хэзээ ч бүрмөсөн хаагдахгүй

Нийтэлсэн
8 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Хонгорзул
8 сарын өмнө

Сумогийн их аварга Хакүхо хүчирхийллийн улмаас зодог тайлсан шавьдаа хяналт тавьж чадаагүй хэмээн шийтгүүлсэнтэй холбогдуулан, Миягино дэвжээг хариуцаж буй Исэгахама дэвжээний удирдах зөвлөлөөс дөрөвдүгээр сараас эхлэн Миягино дэвжээний мастерууд болон бусад сумочдыг өөр дэвжээнд шилжүүлэх төлөвлөгөөг Японы сүмогийн холбоонд мэдэгджээ.

Миягино дэвжээний хувьд хаврын тэмцээнд Исэгахама дэвжээний Тамагаки мастер үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа бол тэрээр дөрөвдүгээр сараас эхлэн Миягино дэвжээг хариуцаж, Хакүход мастерын хувьд заавар зөвлөгөө өгөхөөр шийдвэрлэгдсэн байсан.

Гэвч, гуравдугаар сарын 10-ны өдөр буюу өчигдөр Озэки Кайоугийн Асакаяма мастер асан сумогийн холбооны гүйцэтгэх хэлтэст санал болгож буй аргуудын талаар мэдээллээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, Миягино дэвжээг дөрөвдүгээр сараас эхлэн түр хаах саналыг хүргүүлж Миягино мастер, түүний дэвжээний Магаки багш болон тэдний хамаарал бүхий сумоч нарыг өөр дэвжээнд шилжүүлэхээр төлөвлөжээ.

Мөн, Миягино дэвжээг хэзээг хүртэл Исэгахама дэвжээ хариуцах нь тодорхойгүй байгаа бөгөөд "Сумогийн холбооны дарга Хакаку тэргүүтэй холбооны удирдлагууд энэ асуудлыг авч үзэх болно" гэсэн байна. Түүнчлэн цаашдын хэлэлцүүлгээр шийдвэр гарах хүртэл Миягино дэвжээ одоогоор хаалттай байх болно гэжээ.

Түүнчлэн гүйцэтгэх засаглалд тайлагнасныхаа дараа мастер Асакаяма “Исэгахама дэвжээний хэлэлцүүлгийн үр дүн”-ын тухай хэвлэлд өгсөн ярилцлагадаа нарийн ширийн зүйлийг дэлгээгүй юм. Тэрээр " гэжээ.

Мөн түүнээс Миягино дэвжээ хэзээ нэгэн цагт бүрмөсөн хаагдах уу? хэмээн асуухад тэрээр "Хэзээ ч тийм зүйл болохгүй" гэж хариулсан аж.

Миягино дэвжээг хариуцаж буй Мастер Тамагакигийн хэлснээр “Юу болохыг мэдэхгүй ч зүгээр л хүлээж аваад цааш явъя. Сумочид Миягино мастерыг хүндэлсэн хэвээрээ байгаасай. Сумочид нэн түрүүнд байгаасай” гэжээ.

Эх сурвалж: NHK, Nikkan Sport

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
8 сарын өмнө
172.59.185.195

Japan chuud zugeer l shaltag gargantuan hakuhog darah gesen zuil buh debjeend iim zeregiin baitugai neglect baidag

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.