“Алтан цом”-ын барилдаан хоёрдох жилдээ үргэлжлэн зохион байгуулагдаж байгаа бөгөөд шилдэг 16 багийн бөхчүүдээс үзэгчдийн сонголтоор 14 бөх сонгож “Бүх оддын барилдаан”-ыг зохион байгуулахаар болсон юм. “Бүх оддын барилдаан” энэ сарын 16-нд зохион байгуулагдана.
Үзэгчдийн саналаар улсын аварга О.Хангай тэргүүлж, хоёрт үнэн зоригт харцага Б.Зоригтбаатар, гуравт улсын начин Д.Амарсайхан, дөрөвт улсын заан Б.Бат-Өлзий, тавд улсын гарди Ц.Бямба-Отгон хамгийн олон санал авсан юм. Мөн улсын заан Б.Лхагвагэрэл, улсын заан Б.Пүрэвсайхан, харцага О.Мөнх-Эрдэнэ, даян аварга Н.Батсуурь, аварга П.Бүрэнтөгс, арслан Р.Пүрэвдагва, улсын харцага С.Сүхбат, харцага Г.Ганхуяг, начин Э.Сумъяабат нар үзэгчдээс хамгийн олон санал авч “Бүх оддын барилдаан”-д зодоглохоор шалгараад байна.
Шилдэг 14 бөх хоёр баг болон өрсөлдөх юм.
Улсын аварга П.Бүрэнтөгс ахлагчтай баг бүрэлдэхүүнд Улсын аварга О.Хангай, улсын арслан Р.Пүрэвдагва, улсын заан Б.Пүрэвсайхан, улсын заан М.Лхагвагэрэл, улсын харцага О.Мөнх-Эрдэнэ, С.Сүхбат нар багтаад байна.
Даян аварга Н.Батсуурь ахлагчтай баг бүрэлдэхүүнд улсын гарьд Ц.Бямба-Отгон, улсын заан Б.Бат-Өлзий, улсын харцага Б.Зоригтбаатар, улсын начин Д.Амарсайхан, Э.Батмагнай, Э.Сумьяабат нар багтсан юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Bertel gemtlees holuur baih boltugai buhchuud End tentsuuhen gal gargah baihaa buhchuul.