СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Оскар-2024 онцлох мөчүүд

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Хонгорзул
1 сарын өмнө

Энэ жилийн Оскарын шагнал гардуулах ёслол гурван цаг гаруй үргэлжилж, сэтгэл хөдөлгөсөн, нулимс цийлгэнүүлсэн, олон мөчүүдээр дүүрэн болж өнгөрлөө. Ингээд, Холливудын хамгийн том үдшийн хамгийн онцлох мөчүүдийн талаар хуваалцъя.

1. 96 дахь Оскарын наадам “Oppenheimer”-аар амьсгаллаа

13 номинацид нэр дэвшсэн “Оппенхаймер” кино нь 96 дахь удаагийн Оскарын хамгийн том ялагч болж шилдэг кино, шилдэг эрэгтэй жүжигчин, шилдэг эрэгтэй туслах дүр, шилдэг найруулагч, зэрэг долоон шагналыг хүртлээ. Түүнчлэн, “Оппенхаймер” кино нь 96 дахь Оскарын наадмын хамгийн их шагнал хүртсэн кино болж түүхэнд бичигдлээ.

 

 

2. Дуучин Билли Эйлиш Оскарын эзэн боллоо

Өнгөрсөн жилийн хамгийн их ашиг олсон кино болох “Barbie” кино нь Оскарын наадамд найман төрөлд нэр дэвшсэн боловч ганцхан шагнал хүртсэн байна. Энэхүү шагнал нь дуучин Билли Эйлиш болон түүний ах Финниас нарын зохиосон дуу бөгөөд “Шилдэг киноны дуу” төрөлд ялалт байгууллаа.

3. Эмма Стоун хоёр дахь Оскараа хүртлээ

Жүжигчин Эмма Стоун нь "Poor things" киноны дүрээрээ 96 дахь Оскарын наадмаас шилдэг эмэгтэй жүжигчний шагналыг хүртлээ. Ингээд тэрээр 35 нас хүртлээ хоёр удаа Оскарын эзэн болсон найм дахь эмэгтэй жүжигчин болсон байна. Мөн, уг кино нь шилдэг продакшн дизайн, нүүр будалт, хувцасны загвар гэх төрлүүдэд ялсан байна.

4. Нүцгэн шагнал гардуулав

“Шилдэг хувцасны загвар” шагналыг гардуулахаар жүжигчин Жон Сина гарч ирэхдээ бараг нүцгэн гарч иржээ. Хөтлөгч Жимми Киммел түүнийг гарч ирэхийн өмнө "Өнөөдөр энэ тайзан дээгүүр нэг нүцгэн эр гүйнэ гээд та нар төсөөл дөө. Галзуу биш гэж үү" хэмээсэн бөгөөд энэ үед Жон Сина тайзны булангаас цухуйж, "Энэ чинь дээд зэргийн арга хэмжээ шүү дээ. Би нүцгэн гүйхийг хүсэхгүй байна. Ийм утгагүй санал дэвшүүлснийхээ төлөө ичих учиртай. Эрэгтэй хүний нүцгэн бие бол тоглоом биш" гэж хэлжээ. Улмаар зөвхөн биеийн доод хэсгээ ялагчийн нэрийг хийсэн дугтуйгаар халхлан тайзны гол руу гарч ирсэн нь Оскарын хамгийн инээдтэй мөч болж үлдсэн байна.

5. Оскарын хүндэт зочин Мэсси

Шилдэг кинон төрөлд нэр дэвшсэн "Anatomy of a Fall" киноны дөрвөн хөлтэй од болох Мэсси нохой Оскарын наадам дээр ирсэн нь энэ жилийн хамгийн гэгээлэг үйл явдлуудын нэг болжээ. Мэсси нохой нь Францын шүүхийн драмын жүжгийн Снуп нохойн дүр бөгөөд Оскарын наадамд хүзүүндээ хар эрвээхэй зангиа зүүсэн тансаг улаан суудалд суужээ.

6. Хаяо Миязаки “Шилдэг хүүхэлдэйн кино” төрөлд хоёр дахь Осакараа хүртлээ

Өдгөө 83 настай японы алдарт хүүхэлдэйн киноны зураач Хаяо Миязаки анхны Оскараа авснаас хойш 20 гаруй жилийн дараа дахин Оскар хүртлээ. Түүний “The Boy and the Heron” хүүхэлдэйн кино нь Disney-ийн “Elemental” болон “Spider-Man Across” киног ялж “Шилдэг хүүхэлдэйн кино” төрөлд ялалт байгуулжээ.

Тэрбээр Оскарын “Шилдэг хүүхэлдэйн кино” төрөлд нийт дөрвөн удаа нэр дэвшиж байсан аж.

96 дахь Оскарын наадмын ялагчид

  • Шилдэг кино: “Oppenheimer”
  • Шилдэг эрэгтэй дүр: Cillian Murphy, “Oppenheimer”
  • Шилдэг найруулагч: Christopher Nolan, “Oppenheimer”
  • Шилдэг кино найруулга: “Oppenheimer”
  • Шилдэг эмэгтэй дүр: Emma Stone, “Poor Things”
  • Шилдэг дуу: “What Was I Made For?” from “Barbie”
  • Шилдэг эмэгтэй туслах дүр: Da’Vine Joy Randolph, “The Holdovers”
  • Шилдэг эрэгтэй туслах дүр: Robert Downey Jr., “Oppenheimer”
  • Шилдэг богино хэмжээний хүүхэлдэйн кино: “War Is Over!”
  • Шилдэг хүүхэлдэйн кино: “The Boy and the Heron”
  • Шилдэг эх зохиол: “Anatomy of a Fall”
  • Шилдэг нутагшуулсан кино: “American Fiction”
  • Шилдэг нүүр будалт, үс засалт: “Poor Things”
  • Шилдэг зураач: “Poor Things”
  • Шилдэг хувцасны загвар: “Poor Things”
  • Олон улсын шилдэг кино: ”“The Zone of Interest”
  • Шилдэг компьютер график: “Godzilla Minus One
  • Шилдэг: Баримтат кино (Богино хэмжээний): “The Last Repair Shop”
  • Шилдэг баримтат кино: “20 Days in Mariupol”
  • Шилдэг зураглаач: “Oppenheimer”
  • Шилдэг богино хэмжээний кино (Live Action): “The Wonderful Story of Henry Sugar”
  • Шилдэг дууны найруулга: “The Zone of Interest”
  • Best Score: “Oppenheimer”
Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.