Монгол Улс анх удаа өвлийн усанд сэлэлтийн дэлхийн аваргатай болжээ.
Тодруулбал, СЭЗИС-ийн Эдийн засгийн тэнхимийн 2-р курсын оюутан, БГД-ийн Усан спорт сургалтын төвийн тамирчин А.Эрмүүн Эстони улсын Таллин хотод 2024.03.04-09 өдрүүдэд болсон “Өвлийн усанд сэлэлтийн дэлхийн аварга” шалгаруулах тэмцээнд аваргалжээ.
Тэрбээр 40 улсын 1500 орчим тамирчин оролцсоноос Монгол улс болон Ази тивээ төлөөлөн Европын тамирчидтай өрсөлдөж дэлхийн аварга болжээ. Тус тэмцээний усны хэм +1.5 байдаг бол орон сууцны хүйтэн ус +12, харзны усны хэм +5 байдаг байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.