СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Цахимаар хууртагдаж алга болсон хүүхдийг шуурхай эрэн сурвалжилж олжээ

Нийтэлсэн
8 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
8 сарын өмнө

Сэрэмжлүүлэг: Цагдаагийн байгууллагад “Дорноговь аймгаас Улаанбаатар хот руу эмээ рүүгээ явсан бага насны хүүхэд С /13 нас эм/ вокзал дээр буугаад байж байхад нь ах нь гэх эрэгтэй хүн дагуулж яваад одоо утас нь холбогдохгүй байна" гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Цагдаагийн байгууллагаас эрэн хайх ажиллагааг шуурхай зохион байгуулж, хүүхдийг 10:30 цагт цахим орчинд танилцсан гэх 21 настай эрэгтэй Б-тэй явж байхад нь олж тогтоон холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна.

Урьдчилсан байдлаар С /13 эм/ нь цахим орчинд 21 настай Б-тэй цахимаар танилцан ар гэртээ худал хэлж явсан байж болзошгүй байна.

Иймд:
-Эцэг, эх асран хамгаалагч нар таны хүүхэд хэнтэй найзалж, нөхөрлөж хаагуур юу хийж яваа талаар нь мэдээлэлтэй байх,
-Хүүхдийнхээ цахим хэрэглээнд хяналт тавьж ямар хүмүүстэй найзалж, мессеж чат бичиж байгааг хянах,
-Нийтийн тээвэр /автобус, такси, вагон/-оор үйлчлүүлэхдээ хүүхдийг хараа хяналттай байлгаж осол, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бага насны хүүхдийг хараа хяналтгүй зорчуулахгүй байхад анхаарах,
-Төрийн үйлчилгээний нэгдсэн систем “E-MONGOLIA” платформд дата хязгаарлалтгүй “EKIDS” цэстэй болж, хүүхдийнхээ байршил, аюулгүй байдлыг хангах, зохисгүй хэрэглээг хязгаарлах боломж нээгдсэн тул энэ үйлчилгээг ашиглах
-Эцэг, эхчүүд та бүхэн өсвөр насны болоод оюутан хүүхдүүдээ миний хүү, миний охин биеэ даах чадвартай болсон гэж анхаарлаа сулруулалгүй хэнтэй нөхөрлөж, хаагуур юу хийж явааг анхаарч элдэв гэмт хэргийн золиос болгохоос сэрэмжлээрэй.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
8 сарын өмнө
202.9.46.230

Хүмүүс ээ бусдын рүүхэд таны дүү , эгч, магадгүй хүүхэд тэй чинь ижил учраас өөриймсөг хандаач дэ би ийм зүйл сонсохоор зүрх өвдөөд хүн бүхнийг хардаж хараад бдаг болчихдог гудамжинд явж бга сэжигтэй хүн бүрийг хардаж бодох өвчтэй болох гэд бн миний бага эмэгтэй дүү сэтгэлийг хөдөлгөөнтэй архи уухаараа өөрийгөө хянах чадваргүй зарим хүмүүс энэ байдлыг нь ойлгодоггүй буруугаар ойлгодог юм шиг байгаа юм. Хүмүүс ээ монгол хүмүүс хүн хүнээ том жижиг гэлтгүй сэтгэлээсээ ойлгоосой , хайрлаасай

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.