СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Суурьшлын бүсэд орж ирсэн 2140 малын эздийг тогтоон, хүлээлгэж өглөө

Нийтэлсэн
8 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
8 сарын өмнө

Нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал гаргаж, хашаанд түр саатуулах ажлыг төвийн зургаан дүүрэгт гуравдугаар сарын 9, 10-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ хүрээнд өчигдөр буюу гуравдугаар сарын 9-нд суурьшлын бүсэд орж ирсэн 2153 тоо толгой малыг илрүүлж, 2140-ийнх нь эздийг тогтоон, хүлээлгэж өглөө.

Мал гаргаж, хашаалахад Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, цэрэг, цагдаа, нийслэл, дүүргийн холбогдох хэлтэс, газар, хороодын албан хаагч нар ажиллаж байгаа юм.

Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Газар тариалан, мал аж ахуйн хэлтсийн дарга Х.Сүхбаатар:

-2023 оны мал тооллогоор нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг зөвшөөрсөн бүсэд 427,184 тоо толгой мал тоологдсон. Мал аж ахуй эрхлэхийг хориглосон суурьшлын бүсэд орж ирсэн малыг Баянзүрх дүүрэгт 1, Сонгинохайрханд 4, Хан-Уулд 2, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн зуслангийн бүсэд хашаалан байршуулж, эздийг тогтоож байна. Суурьшлын бүсэд малаа оруулж ирэх нь нийт хүн амын эрүүл мэнд, аюулгүй орчинд амьдрахад эрсдэл үүсгэх хариуцлагагүй үйлдэл юм.

Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-ын Хөдөө аж ахуйн тасгийн дарга С.Мижиддорж:

-Мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал гаргах ажлын хэсэг энэ оны нэгдүгээр сард байгуулагдан, ажиллаж эхэлсэн. Сонгинохайрхан дүүрэгт Зүүнсалаа, Баруунсалаа, Найрамдал, Эмээлт гэсэн дөрвөн чиглэлд мал гарган, хашаалж байна. Дүүргийн хэмжээнд 73 мянга орчим тоо толгой мал бүхий 1545 иргэн бий. Нийт малын 70 хувь нь 21 дүгээр хороонд байдаг бол 30 хувь нь Төв аймгийн Аргалант, Сэргэлэн сумаас отрын байдлаар орж ирээд байгаа юм. Хашаалсан малын эздийг тогтоож, эзэд нь тогтоогдоогүй байгаа малд өвс тэжээл өгөн байршуулж байна хэмээв.

Ташрамд, эцэж туйлдсан малд Нийслэлийн Мал эмнэлгийн газраас анхан шатны тусламж үзүүлж, өвс, ус тавьж өгч байгаа юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.