Улаанбаатар хот орчмоор өнөөдөр ялимгүй цас орно. Мөн 14-ны өдөр цас орж, явган шуурга шуурна.
Салхи 10, 14-нд баруун өмнөөс хойш эргэж, 16-нд баруун хойноос секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -24...-29 градус, бусад хэсгээр -15...-20 градус, өдөртөө бүх хэсгээр 0....-5 градус хүйтэн байна. Долоо хоногийн сүүлчээр хүйтэрнэ.
Бусад нутгаар: Өнөөдөр төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 11-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар ялимгүй цас орж, 12-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 13-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 14-нд баруун аймгуудын нутгийн ихэнх, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 16-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: 10-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 7-12 метр, 13-нд Алтайн уулархаг нутгаар, 14-нд ихэнх нутгаар, 15-нд говь, тал, хээрийн нутгаар, 16-нд нутгийн зүүн хагаст секундэд 16-18 метр хүрч ширүүсэж шороон шуурга шуурна.
Агаарын температур: Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -30...-35 градус, өдөртөө -15...-20 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -21...-26 градус, өдөртөө -7..-12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -4...-9 градус, өдөртөө +5...+10 градус, бусад нутгаар шөнөдөө -14...-19 градус, өдөртөө 0...-5 градус хүйтэн байна. 14-нд нутгийн хойд хэсгээр, 15,16-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.