Мөсний загасчлалын ХХ дахь удаагийн ДАШТ Монгол Улсад зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн тэмцээнд арван улсын 111 тамирчин оролцож байна.
Өгий нууран дээр цаг агаар -10 хэм байгаа бол мөсний зузаан метр 50 см байна. Энэ нь тамирчдын шандсыг ихээхэн сорих юм. Нэг тамирчин нөгөө тамирчнаасаа 5 метрийн зайтай байх дүрэмтэй.
Монгол Улсын шигшээ багийг найман удаагийн сорилго тэмцээнийг зохион байгуулж, бүрдүүлжээ.
Дэлхийд чансаагаараа дэлхийн зургаан удаагийн аварга Украйны баг тэргүүлдэг бол Латви, Литва удаалж, дөрөвт Финланд улс бичигддэг байна.
ДАШТ-ий бэлтгэл болон тэмцээний үеэр барьсан бүх загасыг Сахартай хүмүүсийн нийгэмлэг болон Хүүхэд асрамжийн газарт хандивлана
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.