СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-03-08

🔴 Алдарт эхийн одонтой 1000 ээжийн чуулга уулзалт эхэллээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
1 жилийн өмнө

Жил бүрийн гуравдугаар сарын 8-нд болдог Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан өнөөдөр Төрийн ордны Их танхимд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Алдарт эхийн одонтой 1000 ээжийн чуулга уулзалт болж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож, ээжүүдэд мэндчилгээ дэвшүүллээ. 

Чуулганаар эхчүүд, эмэгтэйчүүдэд тулгамдаж буй зарим асуудлыг хэлэлцэж байна. Алдарт эхийн одонт 1000 ээжийн чуулга уулзалтад 21 аймаг, нийслэлийн есөн дүүргээс төлөөлөл болсон одонтой ээжүүд оролцож байгаа юм. Алдарт эхийн одонт ээжүүд чуулганд оролцохоос гадна, Төрийн есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлж, дурсгалын зураг татуулах юм. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.