-Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Их хотын бүсгүйчүүд 2024” арга хэмжээг зохион байгуулж, боловсрол, эрүүл мэнд, спорт, соёл урлаг, нийгэм, хүмүүнлэгийн салбарт манлайлан ажилласан шилдэг есөн эмэгтэйг шалгарууллаа. Үйлчилгээний салбарын шилдэг ажилтнаар зам талбайн үйлчлэгчээр 10 жил ажилласан Өлзий-Очирын Оюун-Эрдэнэ тодорлоо.
Тэрээр 2014-2016 онд Нийтлэг үйлчилгээний “Улаанбаатар нэгтгэл”-д зам талбайн үйлчлэгч, 2016 оноос “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-т зам талбайн үйлчлэгчээр одоог хүртэл ажиллаж байна. Ө.Оюун-Эрдэнэ нь Чингисийн өргөн чөлөөний Энхтайвангийн гүүрний тэнхлэгээс Тэмээтэй хөшөөний гэрлэн дохио хүртэлх 1,2 км 10 000 мкв зам талбайг 2-3 удаагийн давтамжтайгаар цэвэрлэн, автобусны буудал, Энхтайвангийн гүүрний явган зам, замын нуух, шатны цэвэрлэгээ үйлчилгээг хийн, хоггүй цэвэр цэмцгэр, өнгө үзэмжтэй байлгах, нийтийн эзэмшлийн тоноглол, эд хогшлын бүрэн бүтэн байдлыг хангаж, иргэдийн ая тухтай амьдрах нөхцөлийг хангах үйлсэд чин сэтгэлээсээ зүтгэн, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн зааварчилгааг сахин биелүүлэн, хамт олондоо үлгэр дуурайл болон ажилладаг манлайлагч эмэгтэй нарын нэг юм.
Ө.Оюун-Эрдэнэ нь эрхэлсэн ажилдаа чин сэтгэлээ ханддаг байдал, Нийслэл хотынхоо өнгө үзэмжийг нэмэгдүүлэх үйлсэд гар бие оролцон амжилттай ажиллаж байгаа тэргүүний ажилчин эмэгтэй. Түүнээс баярын сэтгэгдлийг нь хуваалцлаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.