Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч 2024 оныг “Ахлагчийн жил” болгон зарласан. Үүнтэй холбогдуулан "Ахлагчийн алба-мэргэшсэн алба уриан дор" Зүүн бүсийн Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газруудын анги, салбар нэгжийн ахлагч бүрэлдэхүүний уулзалт болов.
ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр хэлсэн үгэндээ "Онцгой байдлын байгууллага нь гал түймэр, цасан шуурга, зуд, халдварт өвчин, үер ус зэрэг бүхий л гамшиг ослын дуудлагаар байгаль, цаг уурын хүнд нөхцөлд олон хоногоор гэр бүл, үр хүүхдээсээ хол үүрэг гүйцэтгэдэг онцлогтой. Манай байгууллагын нийт бие бүрэлдэхүүний 71.5 хувийг ахлагч бүрэлдэхүүн эзэлж байна. Тиймээс ахлагч бүрэлдэхүүний тус байгууллагад үзүүлэх манлайлал, оролцоог нэмэгдүүлэхэд та бүхний оролцоо туйлын чухал" хэмээн хэлсэн үгэндээ онцолсон юм.
Энэ үеэр ОБЕГ-ын рьдчилан сэргийлэх газрын Гамшгаас хамгаалах, сургалт, сурталчилгааны хэлтсийн дарга, хурандаа Д.Бат-эрдэнэ “Хувь хүний хөгжил, манлайлал” сэдвээр сургалт хийлээ.
Тус арга хэмжээнд Зүүн бүсийн Онцгой байдлын газруудын алба хаагчдыг цахимаар болон танхимаар хамруулсан бөгөөд 260 орчим хаагч оролцсон юм.
Эх сурвалж: ОБЕГ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.