Хөгжлийн банкны 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох давж заалдах шатны шүүх хурал болж байна.
Одоогоор улсын яллагч эсэргүүцлээ танилцуулснаар шүүх хуралдаан үргэлжилж байна.
Хөгжлийн банкны хэргээр ял сонссон Ё.Баатарбилэг тэргүүтэй 36 иргэн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан юм. Тодруулбал, Шүүхээс “Хөгжлийн банк”-ны гэх тодотголтой нэр бүхий 80 шүүгдэгч, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийг өнгөрсөн оны зургаадугаар сард эцэслэн шийдвэрлэсэн. Ингэхдээ 32 хүн, дөрвөн хуулийн этгээдийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулсан юм.
Тэгвэл Хөгжлийн банкны хэргээр ял сонссон тухайн этгээдүүдийн давж заалдах шатны хурал өнөөдөр болж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.