СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-03-07

🔴 Өнөөдрийн байдлаар 3.089.420 толгой мал хорогджээ

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 сарын өмнө

Улсын онцгой комиссоос өвөлжилт, цас зудны нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. 

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан:

-Өнөөдрийн байдлаар 63 мянган иргэдийг урьдчилсан эрүүл мэндийн оношилгоо шинжилгээнд хамруулжээ.

Манай шуурхай бүлэгт ажиллаж байгаа эмч нар өнөөдрийн байдлаар 170 иргэнд эрүүл мэндийн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн байна. Мөн 350 өрхөд эрүүл мэндийн зөвлөмж, тусламжийг хүргэж ажилласан байна.

Өнөөдөр . Нийтдээ 60 гаруй автомашин хуваарилагдана. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чиглэлээр сумдын эрүүл мэндийн төвүүдэд өгнө.

Өнөөдрийг хүртэл . Мөн 850 сая төгрөгийн хандив ирүүлжээ. Үүнээс хүндрэлтэй аймаг сумдад 701 сая төгрөгийн 41.480 ширхэг бараа бүтээгдэхүүнийг газар дээр нь хүргээд байна.

Арав хоногт хорогдсон малын тоо нэгтгэгдэж байгаа. Өнөөдрийн байдлаар 3 сая 89 мянга 420 толгой мал хорогдсон байна гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.