Баянгол дүүргийн 23 хорооны нутаг дэвсгэрт Тоёота Приус автомашин хулгайд алдагдсан дуудлага, мэдээлэл 2024.03.05-ны өдөр Цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Дээрх хэргийг 14-16 насны хоёр эмэгтэй, хоёр эрэгтэй хүүхэд хамтран үйлдэж, тус дүүргийн нэгэн зочид буудлын өрөөнд сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэн мансуурсан байдалтай байсныг олж тогтоожээ.
Ингээд хүүхэд хамгааллын тухай хууль зэрэг холбогдох хууль тогтоомжийг баримтлан эцэг эх, асран хамгаалагч нарын асрамжид хүлээлгэн өгч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Иймд эцэг эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулж, болзошгүй эрсдэлээс сэргийлж байхыг цагдаагийн байгууллагаас онцгойлон анхааруулж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.