Цагдаагийн байгууллагад Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2024.03.05-ны өдөр сургуулиа тараад явж байсан бага насны хүүхдийн гар утсыг дээрэмдсэн байна гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Дээрх хэргийг 41 настай, эрэгтэй үйлдсэн болохыг олж тогтоон, хохирогчийн гар утсыг олж хураан авч, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Эцэг эх, асран хамгаалагч нар бага насны хүүхдийг сургуульд биечлэн хүргэж өгч авч байх, хүүхдэд бусдын анхаарал татах үнэтэй утас, эд зүйл хэрэглүүлэхгүй байх, багш нар хүүхдүүдэд заавар, зөвлөмж өгөх зэргээр болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг зөвлөж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.