Цагдаагийн байгууллагад энэ оны 03 дугаар сарын 05-ны өдөр иргэн С сураггүй алга болсон тухай дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Төв аймгийн цагдаагийн газраас эрэн хайх ажиллагаа зохион байгуулж, өнөөдөр /2024.03.06/ Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс урьдчилсан байдлаар осголтын шинжтэй нас барсан байдалтай байсныг олж тогтоон, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.
Иймд архи, согтууруулах ундааны хэрэглээнээс татгалзах, хэрэглэсэн хүнийг ганцааранг нь явуулахгүй байж эрсдэлээс сэргийлэх, гудамж талбайд хүн осгосон ухаангүй буюу биеэ авч явах чадваргүй байгаа бол яаралтай 103, 102 дугаарын утсанд мэдэгдэх шаардлагатай.
Жил бүрийн 3 дугаар сард байгууллага, хамт олон, иргэд нийллэг, баярын арга хэмжээ зохион байгуулдаг. Тэндээс гарч явахдаа зарим иргэд осгож, хөлдөх эрсдэлтэй байгааг сэрэмжлүүлж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Нас барсан байдалтай гэдэг нь нас бараагүй ч байж болно гэсэн үг үү? Сураггүй алга болсон хүний цогцосыг олжээ гэвэл илүү ойлгомжтой биш үү?