Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх ХӨСҮТ-ийн ерөнхий захирлаар ажиллаж байсан Д.Нямхүү нарт холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах шийдвэрийг 2023 оны арваннэгдүгээр сарын 09-нд гаргасан.
Прокуророос хэргийг шийдвэрлэх боломжтой, дахин шалгах шаардлагагүй гэж эсэргүүцэл бичсэн байдаг. Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс эсэргүүцлийн зарим заалтыг хүлээн авсан боловч хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.