СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Гэрээсээ дайжиж, сураггүй алга болсон 12-14 насны хүүхдүүдийг олжээ

Нийтэлсэн
8 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
8 сарын өмнө

Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт энэ оны 03 дугаар сарын 04-ний өдөр 13-14 насны эрэгтэй, эмэгтэй хоёр хүүхэд гэрээсээ дайжиж явсан, мөн өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт 13 настай эмэгтэй хүүхэд, мөн 12 насны эрэгтэй хүүхэд сураггүй алга болсон мэдээллийн дагуу эрэн хайх ажиллагааг хүүхдийн асуудал хариуцсан болон холбогдох алба хаагчид шуурхай зохион байгуулжээ.

Дээрх хүүхдүүдийг олж тогтоон, Хүүхэд хамгааллын 108 төвийн Түр хамгаалах байранд 2 хүүхдийг, ар гэрийнхэнд 2 хүүхдийг хүлээлгэн өгч, холбогдох ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

Иймд эцэг эх, асран хамгаалагч нар таны хүүхэд хэнтэй найзалж, нөхөрлөн, хаагуур юу хийж явааг мэдэж байна уу, миний хүү, миний охин биеэ даах чадвартай өсвөр насны хүүхэд болсон гэж анхаарлаа сулруулалгүй болзошгүй эрсдэлээс сэрэмжлээрэй.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.