УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат Сэлэнгэ аймагт ажиллалаа. Тэрээр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын хоёрдугаар багийн малчин Т.Төмөрбаатарын хот айлд зочилж хаваржилтын нөхцөл байдалтай танилцлаа.
Т.Төмөрбаатарынх хонь, ямаа, үхэртэй. Өвөлдөө хадлан тэжээлээ сайн бэлтгэсэн учраас малын хорогдолгүй байгаагаа хэлж байв. Мөн малчид өөрсдөө өвөлжөө хаваржаагаа сайн бэлтгэвэл өвөл, хаварт ажрахгүй байж чадна гэж хуучилсан юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.