Дэлхийн кино урлаг олон үйл явдлаар дүүрэн нэгэн жилийг үдлээ. Супер Марио бокс оффисыг эзэлж, Барбенхаймер вирусийн үзэгдэл болсон гэх мэт олон үйл явдлаар дүүрэн жил болж өнгөрлөө. Харин, 96 дахь удаагийн Оскарын шагнал гардуулах ёслол нь 2024 оны 3-р сарын 11-ний өглөөний 7:00 цагт шууд дамжуулагдах юм. Мөн, 2023 онтой адилаар 96 дахь удаагийн Оскарын шагнал гардуулах ёслол Лос Анжелес дахь Долби театрт зохион байгуулагдах болно. 2024 онд бид ямар түүхэн үйл явдлуудын гэрч болох вэ? 96 дахь удаагийн Оскарын шагнал гардуулах ёслолын талаар таны мэдэх ёстой хамгийн сонирхолтой 10 баримтын талаар хуваалцъя.
Эмма Стоун "Ядуу хүмүүс" киногоороо энэ жилийн Оскарын наадамд шилдэг эмэгтэй жүжигчин төрөлд нэр дэвшиж байгаа бөгөөд хэрвээ энэхүү төрөлд ялалт байгуулбал 35 нас хүртлээ хоёр удаа Оскар хүртсэн найм дахь жүжигчин болох юм. Тэрээр өмнө нь 2017 онд "Ла Ла Лэнд" киногоороо Оскар хүртэж байсан аж.
Энэхүү зэрэглэлд Мерил Стрип, Жоди Фостер, Элизабет Тэйлор, Бетт Дэвис, Луиз Райнер, Оливиа де Хавилланд, Хилари Сванк гэх долоон эмэгтэй жүжигчин байдаг бөгөөд нэг ч эрэгтэй жүжигчин ийм амжилт гаргаж байгаагүй аж.
"Барби" кино нь шилдэг найруулагч, шилдэг эмэгтэй дүрд нэр дэвшиж чадаагүй ч бусад 8 төрөлд нэр дэвшсэн нь Оскарын түүхэнд хэдийнэ бичигдээд байна. Уг киног найруулж, зохиолыг нь бичсэн Грета Гервиг анхны гурван киногоороо ("Хатагтай шувуу", "Бяцхан эмэгтэйчүүд", "Барби") шилдэг кино төрөлд нэр дэвшсэн цорын ганц найруулагч болоод байгаа юм.
Гэвч "Барби" кино нь нэр дэвшсэн найман шагналын зөвхөн нэгийг нь авах боломжтой бөгөөд Билли Эйлишн дуулсан уг киноны дуу “What Was I Made For?” нь кино шүүмжээчид болон үзэгчдээс шагнал авах хамгийн өндөр магадлалтай төрөл нь болоод байгаа юм.
"Оппенхаймер" кино нь Оскарын шагналыг хүртэх өндөр магадлалтай байгаа бөгөөд шилдэг жүжигчин, шилдэг кино зэрэг томоохон төрөлд түрүүлэх магадлалтай болоод байна.
Хэрэв Ирландын од Циллиан Мерфи нь Оскар хүртвэл 2012 оноос хойш анх удаа нэг киногоор шилдэг эрэгтэй жүжигчин, шилдэг кино шагналыг зэрэг хүртэх болно.
Шилдэг найруулагчийн номинацид Жастин Триет мөн нөхөр Артур Хараригийн хамт нэр дэвшсэн байна.Тус кино нь таван номинацид нэр дэвшсэний нэг нь "Уналтын анатоми" бөгөөд тус киноны зохиолоор хосууд хамтран нэр дэвшиж байгаа юм.
Мөн, алдарт хосууд болох Кристофер Нолан, Эмма Томас нар "Оппенхаймер" киноны шилдэг продюсер төрөлд хоёулаа нэр дэвшсэн байна.
Харин, киноны дэлгэцийн бүтээлд "Барби" киноны Грета Гервиг, Ноа Баумбах гэх хосууд хамтран шилдэг кино зохиолын төрлөөр нэр дэвшиж байгаа бол шилдэг киноны продюсероор хосууд болох Маргот Робби, Том Акерли нар нэр дэвшиж байна.
“The Hangover” киноны од Брэдли Купер нь олон кинонд тоглож, найруулж, зохиол бичиж нийтдээ 12 удаа Оскарт нэр дэвшиж байсан боловч нэг ч удаа Оскар авч байгаагүй юм байна. Тэрээр энэ удаа шилдэг эрэгтэй жүжигчин, шилдэг кино, шилдэг зохиол гэсэн төрлүүдэд нэр дэвшиж байгаа ч ялах магадлал бас л тун бага байна.
Мөн, номинацид нэр дэвшсэн хэдий ч Оскар авч байгаагүй жагсаалын эхний дөрөвт, дууны инженер Грег П.Рассел (16 номинацид), хөгжмийн зохиолч Томас Ньюман (15), дуу зохиогч Дайан Уоррен (15), тусгай эффект хариуцсан супервайзер Даниел Судик (13) юм.
Оскарын түүхэнд анх удаа ижил хүйстэн жүжигчид, ижил хүйстнүүдийн дүрээрээ нэр дэвшиж байгаа томоохон үйл явдал болоод байна. Тэд бол иргэний эрхийн төлөө тэмцэгч Баярд Рустины дүрийг бүтээсэн Рустины Колман Доминго мөн, дасгалжуулагч Бонни Столлын дүрд тоглосон Няд Жоди Фостер нар юм.
Мартин Скорсезе энэ жил 10 дахь удаагаа Оскарт нэр дэвшиж, рекордыг шинэчлэн тогтоож, Стивен Спилбергийг гүйцэж түрүүллээ. Хэрэв нас барсан найруулагчдыг оруулбал, Бен Хурын Уильям Уайлер нь 12 удаагийн нэр дэвшилтээр дээд амжилтыг эзэмшдэг аж.
Мөн, 81 настай Мартин Скорсезе нь энэ төрөлд нэр дэвшсэн хамгийн өндөр настай хүн болоод байгаа юм. Өмнөх дээд амжилтыг эзэмшигч нь 1985 онд 79 настайдаа Приццигийн нэрэмжит шагналд нэр дэвшиж байсан Жон Хьюстон байсан бол хамгийн өндөр настай ялагч Клинт Иствуд нь “Million Dollar Baby” шагналыг хүртэхдээ 74 настай байжээ.
Жеффри Райт, Стерлинг К Браун нар “American Fiction” киногоор нэр дэвшсэн нь нэг киноны гол болон туслах төрөлд хоёулаа хар арьст жүжигчид нэр дэвшсэн анхны тохиолдол боллоо. Энэхүү кино нь арьс өнгөөр ялгаварлан гадуурхалтын талаарх хэвшмэл ойлголт бүхий номыг ёжлон бичдэг хар арьст зохиолчийн түүхийг өгүүлдэг аж.
"The Band" рок хамтлагийн гишүүн Канадын хөгжимчин, хөгжмийн зохиолч Робби Робертсон "Killers of Flower Moon" киноны дууг зохиожээ. Робби Робертсон найруулагч Мартин Скорсезе нар хэдэн арван жилийн турш хэд хэдэн кинон дээр хамтран ажилласан боловч тэрээр өнгөрсөн наймдугаар сард кино гарч амжаагүй байхад харамсалтайгаар нас баржээ. Түүнийг нас барсны дараа дуу нь Оскарын шилдэг дууны төрөлд нэр дэвшсэн бөгөөд найруулагч Мартин Скорсезе нь "Killers of Flower Moon" киногоо түүний дурсгалд зориулжээ.
Эмили Блант, Даниел Брукс, Стерлинг К Браун, Колман Доминго, Америк Феррера, Лили Гладстоун, Киллиан Мерфи, Сандра Хюллер, Жеффри Райт, Дэвин Жой Рандолф нар энэ жилийн Оскарын шагналд анх удаа нэр дэвшиж байна.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.