СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-03-06

Нуурт хар, цагаан хил үүсэх, голын зарим хэсгээр халиа тошин гүйх үзэгдэл идэвхжиж эхэлжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Э.Цэлмэг
1 жилийн өмнө

Улсын Онцгой Комисс, Цаг Уур, Орчны Шинжилгээний Газраас хамтран зудын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. 

Гуравдугаар сарын 6-ны өдрийн байдлаар манай орны ихэнх жижиг болон дунд зэргийн голууд ёроолдоо хүртэл хөлдсөн байдалтай байна. Томоохон голуудын мөсний зузаан өмнөх 10 хоногийнхоос 5-10 см нэмэгдсэн байдалтай байгаа аж.

Ихэнх голуудын мөсний зузаан олон жилийн дунджаас 10-50 см нимгэн байна.

Хөвсгөлийн уулсаас эх авсан Бэлтэс, өвөр хангайн нурууны арын Идэр, Тамир, Сэлэнгэ, Орхон болон Хэнтийн нурууны баруун хажуугийн Хараа, Ерөө, Тэрэлж, Алтайн нуруунаас эхтэй ихэнх голууд мөн түүнчлэн Чигж, Намир зэрэг голуудын мөсний зузаан 10-50 см ахиу зузаантай байна.

Нуурт хар, цагаан хил үүсэх, голын зарим хэсгээр халиа тошин гүйх үзэгдэл идэвхжиж эхэлсэн гэв. Ард иргэд мөсөн дээгүүр явах болон тээвэр хийхгүй байхыг анхааруулж байна. Зайлшгүй мөсөн дээгүүр явах тохиолдол гарсан үед баталгаатай замаар явахыг зөвлөж байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.