СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2024-03-06

🔴 Шинэ дарга томилохтой холбогдуулан музейн ажилчдыг байцаажээ

Нийтэлсэн
8 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
8 сарын өмнө

Соёлын яамны сайд Ч.Номингийн хууль бус үйлдлийн талаар, түүнд шаардлага хүргүүлэх болсон тухай Монголын Үндэсний музейн хамт олон мэдээлэл хийж байна.

-Соёлын сайд Ч.Номин нь 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр музейн судлал мэргэжил арга зүйн төвийн дарга Д.Мөнхтогоог МҮМ-н захирлын албан тушаалыг түр орлон гүйцэтгэгчээр томилсон. Гэтэл 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Төрийн албаны тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг зөрчиж сонгон шалгаруулалт явуулахгүйгээр Соёлын өвийн үндэсний төвийн захирал Г.Энхбат гэх хүнийг үндсэн ажлынх нь зэрэгцээ Монголын Үндэсний музейн захирлын албан тушаалыг түр орлон гүйцэтгэгчээр томилсон. Энэ нь төрийн албаны тухай хууль болон нийтийн ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх хуулийг зөрчсөн асуудал.

Тиймээс манай байгууллага, хамт олон тухайн хууль бус шийдвэрийг эсэргүүцэж Соёлын сайдад болон холбогдох төрийн байгууллага, албан тушаалтанд гомдол, хүсэлт хүргүүлсэн.

Соёлын сайд Ч.Номин гурван сар гаруй харьяа байгууллагынхаа даргатай буюу захирлын албыг орлох хугацаанд арав гаруй удаа хүсэлт тавиад байхад нэг ч удаа уулзаагүй. Мөн Үндэсний музейн бүх ажилтны санал хүсэлтийг илтэд үл тоомсорлож байгаа нь Соёлын сайд Ч.Номин болон яамны Соёлын өвийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Даваацэрэн нарын ажлаа ойлгоогүй, төрийн алба болон музейн салбараа мэддэггүй, мэдэхийг ч хүсдэггүй, салбарын онцлог, хууль, журам зөрчдөг, чадамжгүй байгаа бодит байдлыг харуулж байна.

СӨҮТ-ийн захирал Г.Энхбат нь хууль зөрчсөн сайдын тушаалаас өөрийн хүсэлтээр татгалзсан тухай илтгэх хуудсаар 2024.02.26-ны өдөр сайдад өгсөн гэдгээ музейн бүх ажилтнуудын хурал дээр албан ёсоор мэдэгдсэн.

Тиймээс тус шаардлагыг хүргүүлж байна.

  • Монгол Улсын Соёлын сайд Ч.Номингийн Г.Энхбатыг хууль бусаар томилсон 2024.02.19-ний өдрийн 5/07 тоот тушаалыг нэн даруй хүчингүй болгох
  • Сонгон шалгаруулалтыг хуулийн дагуу, нээлттэй зарлаж, шударгаар зохион байгуулах
  • Сонгон шалгаруулалт зарлаад сул орон тоог нөхөх хүртэл Монголын Үндэсний музейн захирлын түр орлон гүйцэтгэгчээр үргэлжлүүлэн ажиллуулах

гэж үзэж байна гэлээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.