СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-03-06

"Тавантолгой түлш" ХХК Механик цехтэй болно

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

Тавантолгой түлш компани үйлдвэрт шаардлагатай тоног төхөөрөмж, засвар үйлчилгээнд ашиглах зарим сэлбэг хэрэгслээ хийх механик цехтэй болно.

2018 оноос хойш баруун, төв, зүүн гэсэн гурван үйлдвэрт шахмал түлшийг хийж хэрэглэгчдэдээ хүргэж ирсэн. Энэ хугацаанд үйлдвэрт ашиглагдах тоног төхөөрөмжийг тендерээр болон бусдаар гэрээгээр гүйцэтгүүлэн хийлгэж ирсэн байна. Тиймээс компанийн санхүүгийн хэмнэлтийн бодлогын хүрээнд механик цехийг ашиглалтад оруулж, шаардлагатай сэлбэг хэрэгсэл, бусдаар гүйцэтгүүлэх ажлыг өөрсдөө хийх зорилго тавьж, механик цехийг ирэх сарын 15 гэхэд ашиглалтад оруулахаар зорьж байна.

. Нийтдээ 16 тоног төхөөрөмжтэй, 20 хүн ажиллах боломжтой цех юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.