"Ойн салбарын үндэсний ІІ чуулган" Төрийн ордонд өнөөдөр зохион байгуулагдлаа. Тус чуулганд Улсын гарьд Ц.Бямба-Отгон оролцсон юм. Тэрээр 2017 онд ШУТИС-ийг Ойн инженер мэргэжлээр төгссөн байна. Түүнээс чуулганы байр суурийг сонслоо.
-Улсын гарьд Ц.Бямба-Отгон:
-Би 2017 оноос хойш мэргэжлийнхээ номыг шагайсангүй. Салбараасаа нэлээн хөндийрсөн байна. Ойн салбарт шинэ залуу боловсон хүчнүүд нэмэгдэж байна. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн амжилттай хэрэгжиж байгаа. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээр ойн инженерүүдийг үнэлэх үнэлэмж нэмэгдсэн гэж бодож байна.
Хамгийн том буян нь мод тарих, зам тавих гэж ярьдаг. Манай салбарын ойн инженерүүд мод тарих буянтай ажлыг хийдэг хүмүүс. Мэргэжлээрээ бахархдаг. Би цаашдаа мэргэжлээрээ ажиллах боломжтой.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.