Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 427 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн уурын зууханд галчаар ажиллаж байсан хоёр хоригдол өнгөрсөн шөнө /2024.03.04/ оргожээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хоёр хоригдлыг эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай эхлүүлжээ. Шуурхай ажиллагаагаар нэг хоригдлыг Багануур дүүргийн нутаг дэвсгэрээс олж, баривчилсан бөгөөд одоо нэг хоригдлыг эрэн сурвалжлах ажиллагаа явуулж байна аж.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.