УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү, ХХААХҮ-ийн дэд сайд М.Ганхүлэг, Хөдөө аж ахуйн биржийн менежер Б.Гантөмөр нар мэдээлэл хийж байна.
УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү:
-УОК-д 773.1 сая төгрөгийн бараа материал хандив тусламжаар цугласан. Үүнийг 21 аймаг, нийслэлийн дүүргүүдийн малчдад хүргэж ажиллана. Түүнчлэн Засгийн газрын хоёр дахь хангамж болгож тэжээлийн улаанбуудайн гэрээ байгуулах ажил явагдаж байна.
ХХААХҮ-ийн дэд сайд М.Ганхүлэг:
-2023 оны эцсээр нийт нутгийн 80.6 хувь нь цасан бүрхүүлтэй, зудын нөхцөл байдалтай байсан. 2024 оны хоёрдугаар сарын 29-ний байдлаар нийт газар нутгийн 76 хувь болж бага зэрэг буурсан үзүүлэлттэй байна. Малчдад зориулсан эхний Засгийн газрын үйл ажиллагаа бол улсын болон аймгийн нөөцийг бүрэн хүргэх ажлыг долоон түвшинд ажиллын хэсэг гаргаж зохион байгуулсан.
Засгийн газраас өвөлжилт, хаваржилт хүндэрсэн аймгуудад гурван удаагийн шийдвэрээр нийтдээ 13.9 тонн хивэг, 850 тонн өвсийг хөнгөлөлттэй үнээр болон мөн тусламжаар үнэ төлбөргүйгээр олгох шийдвэрүүд гаргаад олгогдсон.
Тэжээлийн импорт 2023 оны 11 сараас нэлээд эрчимжсэн. Гаалиар 2023 оны 11 сараас 2024 оны хоёр сарыг дуустал хугацаанд 41.69 тонн тэжээл орж ирсэн. Сард дунджаар 10.4 мянган тонн тэжээл импортлогдсон. Үүнээс дийлэнх хэсэг хивэг байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.