СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

🔴 Б.Бат-Эрдэнэ: Энэ онд эвдэрч орхигдсон 2000 га талбайд нөхөн сэргээлт хийнэ

Нийтэлсэн
8 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
8 сарын өмнө

"Ойн салбарын үндэсний ІІ чуулган" өнөөдөр Төрийн ордонд үргэлжилж байна. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэтэй ойн салбарын хүрээнд ярилцлаа.

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ: 

-Тэрбум мод үндэсний хөтөлбөр эхлэхээс өмнө жилдээ манайх 10-20 сая тарьц суулгацыг бэлддэг байсан. Харин 2023 онд 62.9 сая тарьц суулгацыг бэлдсэн. Энэ оноос суулгацыг тарина. Үрийн нөөц 12.1 тонн хүрсэн. Энэ нөөцөөр бид 283 сая мод тарьж ургуулах хүчин чадал бүхий боломжтой болж байгаа. Ойн арчилгаа одоо ч хийгдэж байна. Бид ойн ургалт, байгалийн ургалтыг дэмжих зорилготой. 

2024 онд Байгаль орчин аялал жуулчлалын яам ойчдын чуулганыг зарласан. Үүний хүрээнд бид ойчдын цалин хангамж, нийгмийн баталгааны асуудалд анхаарал хандуулна. Мод үржүүлгийн газар, нөхөрлөлийг дэмжих гээд олон ажлыг хийхээр төлөвлөсөн байгаа. Байгаль хамгаалах итгэлцлийн сан байгуулсан. Тус санд олон улсын буцалтгүй тусламжаас 71 сая ам.долларын санхүүжилт босгосон. Энэ сангийн зорилго ойн санг бүрдүүлэхэд чиглэсэн. Тэгэхээр бид нар улсын төсөв гэхгүй шат дараалсан байдлаар менежментийн түвшинд, дээрээс нь Байгаль хамгаалах итгэлцлийн сангаар дамжуулж тодорхой төлөвлөсөн ажлаа хийх тооцоотой байна. Энэ онд эвдэрч орхигдсон 2000 га талбайд нөхөн сэргээлт хийнэ. 

-Ойн модны хулгайтай тэмцэхэд хэрхэн анхаарч байна вэ?

-Эклогийн цагдаагийн албатай хамтран ажиллаж байна. Том түвшинд авч үзэхгүй бол болохгүй болсон юм байна лээ. Байгаль хамгаалах чиглэлд хууль зөрчсөн албан хаагчдад хариуцлага тооцсон. Бид 2022 онд ойн ангийн дарга, мэргэжилтэн гэсэн 11 албан тушаалтныг цагдаагийн байгууллагад шилжүүлж байсан. Ойн ангиуд, байгаль орчны чиглэлийн хүмүүсийг яагаад яамны харьяанд авах ёстой вэ гэдэг эрх зүйн өөрчлөлт маань үүнтэй холбоотой. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.