"Ойн салбарын үндэсний ІІ чуулган" өнөөдөр Төрийн ордонд зохион байгуулагдлаа. УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Саранчимэгтэй ойн салбарын хөгжлийн асуудлаар ярилцлаа.
УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Саранчимэг:
-Говийн бүсийг ойжуулахын тулд говь нутгийг чиглэсэн ганц том гол болох Онгийн голыг сэргээж, говийг усжуулах шаардлагатай байна. Мөн говь нутагт үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайдыг ашиглах, баянбүрдүүдийг түшиглэсэн ойн бүс байгуулах, үржүүлгийн талбай олноор бий болгох хэрэгцээ бий. Асуудлыг цогцоор нь шийдэхийн тулд хоёр "Агро парк" байгуулна.
Би өөрөө говь нутгийн бүсгүй. Мөн УИХ дахь Байгаль орчин, Хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны даргын хувиар Бэлчээрийн тухай хууль санаачилсан. Мөн Органик хүнсний тухай хуулийг санаачилж эмийн ургамлаар тэжээгддэг малыг экспортод гаргах боломжийг бүрдүүлсэн. Ойн агентлаг байгуулагдсанаар ойжуулах ажилд гурван тэрбум төгрөгийн санхүүжилт зарцуулахаар болсон. Би өөрөө дэлхийн "Байгаль орчныг хамгаалах" байгууллагын гишүүнээр ажилладаг. Энэ хүрээндээ санаачлан бүлгийн гишүүдтэйгээ ярилцаж, хортон шавж устгах ажилд зориулан улсын төсвөөс найман тэрбум төгрөг суулгуулж чадсан.
Гэхдээ говийг ойжуулах нөр их ажилд боловсон хүчин болон бусад өргөн хүрээнд асуудал шийдэх зайлшгүй шаардлага бий хэмээв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.