СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Технологи | 2024-03-05

Apple компани хэрэглэгчдэдээ шударга бус хандав

Нийтэлсэн
9 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Хонгорзул
9 сарын өмнө

Европын Холбооны хууль сахиулах байгууллага болох Европын Комиссоос “Apple” компанийг Европын холбооны өрсөлдөөний хууль (монополын эсрэг хууль) зөрчсөн гэж үзэн, хоёр тэрбум ам.доллартой тэнцэх хэмжээгээр торгоно гэж өчигдөр  мэдэгдлээ. Үүний үр дүнд, Apple компанийн хувьцаа АНУ-ын хөрөнгийн зах зээл дээр өдөртөө 3 хувиар буурч, сүүлийн дөрвөн сарын хугацаанд хамгийн доод түвшинд хүрсэн байна.

Тухайлбал, Apple компанийн хувьцааны үнэ 175 ам.доллар хүртэл буурч, өнгөрсөн оны 11 сарын эхэн үеэс хойших хамгийн доод үзүүлэлт болжээ.

. Үүнд, тус компанийг Европын Комиссын өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн гэж үзэн 1.8 тэрбум гаруй еврогийн торгууль ногдуулсан байна.

Түүнчлэн, Европын комиссын мэдээлснээр Apple компани хөгжим сонсох аппликейшн хөгжүүлэгчидтэй өрсөлдөж, iPhone хэрэглэгчдэд "хямдхан" хөгжим сонсох үйлчилгээний талаар мэдээлэл өгөхөөс сэргийлж мэдээллүүдэд "хязгаарлалт" тавьсан нь өрсөлдөөнд шударга бус хандаж саад учруулсан гэж үзэж байгаа юм байна. Apple-ийн хөгжмийн аппликейшн дээрх өрсөлдөөн арав гаруй жилийн турш үргэлжилж байгаа бөгөөд, .

Энэ нь Apple компанийн хувьд Европын холбооны өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн анх удаагийн торгууль болж байгаа юм. Гэвч, .

Эх сурвалж: NHK, Yahoo News 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.