СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

НЗДТГ “Харилцан хүндэтгэе” үндэсний хэмжээний аянд нэгдлээ

Нийтэлсэн
8 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Э.Цэлмэг
8 сарын өмнө

Монгол Улсын Засгийн газар болон Жендэрийн үндэсний хороо хамтран, НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж буй “Харилцан хүндэтгэе” үндэсний хэмжээний аян өнөөдрөөс эхэллээ. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан нэг сар үргэлжлэх тус аянд НЗДТГ нэгдэж байна.

"Харилцан хүндэтгэж тэгш оролцоог хангая” уриатайгаар зохион байгуулагдаж буй уг аян нь Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд заасны дагуу

  • Жендэрийн эрх тэгш байдлыг хангах терийн бодлого, хууль тогтоомжийг аж ахуйн нэгж, байгууллага, олон нийтэд сурталчилан таниулах;
  • Жендэр, жендэрийн хэвшмэл ойлголт, жендэрт суурилсан хүчирхийллийн талаарх олон нийтийн ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх, сайн туршлага, санаачлагыг түгээн дэлгэрүүлэх;
  • Эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүдэд тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэх;
  • Насны бүлгүүдэд зориулсан мэдээ мэдээллийг бэлтгэн олон нийтийн ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх, арга замыг нь тодорхойлон хэрэгжүүлэх;
  • Төрийн байгууллагуудад хүргэх, ухуулга нөлөөллийн ажлыг өрнүүлэхэд чиглэж байна.

Мөн өсвөр насны хүүхдүүдийг жендэрийн хэвшмэл буруу ойлголтоос ангид байх, жендэрийн мэдрэмжтэй иргэн болгон төлөвшүүлэх, цахим орчин дахь ялгавлан гадуурхалтыг багасгах, эмэгтэй эрэгтэй хүмүүсийг нийгэмд эзлэх байр суурийг эрх тэгш байлгах, тэгш оролцоог бий болгоход зорьж буй. Иймд иргэд, аж ахуйн нэгжүүдийг “Харилцан хүндэтгэе” үндэсний хэмжээний аянд нэгдэхийг уриалж байна.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.