СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Бүлэг зохион байгуулалтад орж, ашигт малтмал олборлосон этгээдүүдийг дрон ашиглан илрүүлжээ

Нийтэлсэн
8 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
8 сарын өмнө

Экологийн цагдаагийн албаныхан Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны нутаг дэвсгэрийн таван байршилд, 35 этгээд бүлэг зохион байгуулалтад орж, хууль бусаар ашигт малтмал хайж, олборлож байсан үйлдлийг илрүүлжээ. 

Улмаар байгаль экологид учирсан хохирлын үнэлгээг газар дээр нь хийлгэж, хууль бус үйл ажиллагаандаа ашигласан долоон экскаватор, алт угаах дөрвөн төхөөрөмж, зил 131 автомашин нэгийг тус тус битүүмжлэн, эвдэгдсэн талбайд хэргийн газрын үзлэг хийж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. 

Мөн дээрх тосгоны төвөөс 85 км зайд байрлах “Хүнгүйч”, “Толгойт”, “Агуйт”, “Ахьт”, “Залт”, “Хэрээн гол”, “Их алт”, “35-ын ам” гэх газруудад хууль бусаар ашигт малтмал олборлох зорилгоор ой модон дунд нууж, байршуулсан эзэмшигч тодорхойгүй 35 техник, хэрэгслийн эзэн холбогдогчийг олж тогтоон Бугант тосгоны төвд татан байрлуулж, орон нутгийн төр захиргааны болон хуулийн байгууллагад хүлээлгэн өгчээ.

Дээрх хяналт шалгалт нь тээврийн хэрэгсэл очиход хүндрэлтэй уул, ус, модоор хүрээлэгдсэн байгалийн бартаа саад ихтэй бүс нутагт цаг агаарын хүнд нөхцөлд явагдсан бөгөөд техник технологийн дэвшил болох дулаан мэдрэгч, хөдөлгөөн илрүүлэгчтэй “DJ Matrice 350” маркийн нисгэгчгүй төхөөрөмж буюу дроныг ашиглан хууль бусаар ашигт малтмал олборлогч гэмт этгээдүүд, тэдгээрийн ашиглаж байсан техник хэрэгслүүдийг олж тогтоосон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлд зааснаар хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг үйлдсэн иргэнийг 5.4-27 хүртэлх сая төгрөгөөр торгох, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар хорих, хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хасаж, 20-120 хүртэлх сая төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэнэ гэж заасан байдаг.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Lxagba
8 сарын өмнө
66.181.161.83

Baigliin baylgaasaa hvrtemeer baigaa bailgvi dee. Nuhurlul , nuhun sergeelteer gazar olgoh heregtei . Hedhen hvnd litseenz nereer uhdag busad n hooloo yaj olj ideh um be. Uurhaid ajilj baigaad odoo ajilgvi ulsuud l baigaa bailgvi dee. Booj haahaa bolimoor um daa

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.