“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын албан тушаалтнууд эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт холбогдсоор л байна. Уг нь АТГ, прокурорын байгууллагаас авлигын гэмтхэрэг гарч буй шалтгаан нөхцөлийгарилгуулахаар захирлуудад нь удаа дараа мэдэгдэл хүргүүлдэгч үл ойшоодог учраасавлига арилахгүй бугшсаар буй бололтой.
АТГ-ынхан хамгийн сүүлд тус үйлдвэрийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсийн хамгаалах хэрэгсэл хариуцсан инженер Т.Эрдэнэмөнхөд холбогдох хэргийг шалгаж дууссан байна. Улмаар түүнд яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-т хүргүүлжээ. Тэрбээр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зарласан, нурууны хамгаалах бүс нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хорооны гишүүнээр ажилласан юм байна. Ингэхдээ албан тушаалаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон хэрэгт буруутгагдаж буй гэнэ.
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 882 хэрэгт мөрдөн байцаалт явуулснаас 10-т нь яллах дүгнэлт үйлдүүлж шүүхэд шилжүүлэх саналаа илэрхийлэн прокурорын байгууллагад хүргүүлсэн юм. Тэдний дунд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дээрх албан тушаалтны хэрэг багтжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.