Үндэсний статистикийн хорооноос Монголын эдийн засгийн 2024 оны нэгдүгээр сарын үзүүлэлтийг гаргажээ.
Нэгдүгээр сард эдийн засаг 8.4 хувиар өсжээ. Уул уурхайн салбар 8.9 хувь, аж үйлдвэр, барилгын салбар 8.2 хувь, үйлчилгээний салбар 7.8 хувиар тус тус өссөн байна.
Харин хөдөө аж ахуйн салбар 19.9 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ. Энэ нь нийт нутгийн 80 гаруй хувьд олон жилийн дунджаас ахиу цас орж, хоёр сая гаруй мал хорогдсонтой холбоотой юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.