СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Согтуугаар жолоо барьсан жирэмсэн эмэгтэйг 105 мянган төгрөгөөр торгожээ

Нийтэлсэн
8 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
8 сарын өмнө

Иргэн Ц.Н-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн хугацаа дуусгавар болсон үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн, тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдлийг Сүхбаатар аймгийн цагдаагийн газраас Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн шийтгэл оногдуулах саналтай шүүхэд ирүүлжээ.

Холбогдогч Ц.Н-ийн дээрх үйлдэл зөрчлийн материалд авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдсон, түүний Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг зөрчсөн уг үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан зөрчлийн шинжийг агуулах тул түүнд хуульд заасан шийтгэл оногдуулах үндэстэй гэж шүүх дүгнэсэн байна.

Тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан зөрчил нь “албадан сургалтад хамруулж долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулах” шийтгэлтэй бөгөөд холбогдогч нь 6-7 долоо хоногтой жирэмсэн болох нь Эрүүл мэндийн төвийн хүний их эмчийн тодорхойлолт, жирэмсний ЭХО зураг зэргээр нотлогдожээ.

Шүүх баривчлах шийтгэлийг энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд оногдуулах ба “жирэмсэн эмэгтэй, арван дөрөв хүртэлх насны хүүхэдтэй ганц бие эцэг, эх, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хүн, баривчлах шийтгэл эдлүүлэхэд саад болохуйц өвчтэй хүнд оногдуулахгүй бөгөөд баривчлах шийтгэл оногдуулахгүй тохиолдолд нэг хоногийг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож торгох шийтгэл оногдуулж болохоор хуульчилсан байна.

Иймд холбогдогч Ц.Н-ийг Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 7 хоногийн баривчлах шийтгэлийн нэг хоногийг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож буюу Ийнхүү шийтгэл оногдуулахдаа зөрчил үйлдсэн хүний хувийн байдал, зөрчлийн шинжийг харгалзан хуульд заасан үндэслэл журмын дагуу оногдуулжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
8 сарын өмнө
66.181.188.163

Жирэмсэн хүүхнүүд архи уугаад машин барихад айлтгүйм бна шүү, уугаад бариад бгаарай

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.