СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-03-04

Н.Болормаа "Хатан ижий-2024" хүндэтгэлийн арга хэмжээний есөн ээжийн нэгээр тодорлоо

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Э.Цэлмэг
1 жилийн өмнө

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болон Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 103 жилийн ойг тохиолдуулан Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулгаас анх санаачлан БХЯ, ЗХЖШ-тай хамтран 9 дэх жилдээ “Хатан ижий” хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгууллаа.

“Хатан ижий-2024” хүндэтгэлийн эзнээр ОБЕГ-ын ахмад ажилтан, бэлтгэл ахмад Н.Болормаа шалгарч, 9 ээжийн нэг боллоо. Энэ жилийн шалгаруулалтад 30 гаруй ээжийн тодорхойлолт, холбогдох материал ирсэн бөгөөд О.Должинжав /ТЕГ/, Ц.Уртнасан /ШШГЕГ/, Л.Дашзэгвэ /ХХЕГ/, Р.Цэрэнбямба /ЦЕГ/, Г.Наранцэцэг /ХХЕГ/, Л.Даваа /ЗХ-ний 015 дугаар анги/, Г.Туяа /Зэвсэгт хүчний 110 дугаар анги/, Д.Нямаа /Зэвсэгт хүчний 350 дугаар анги/ нар шалгарсан байна.

“Хатан ижий” –ээр шалгарч өргөмжлөл хүртсэн ээжүүдийн хамгийн залуу нь 57, хамгийн ахмад настай нь 96 настай, мөн 3-7 хүүхэд төрүүлж өсгөсөн, төрийн байгууллагад 23-41 жил ажиллаж хөдөлмөр зүтгэлээ зориулсан, одоо гэр бүлээс нь төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагад хань, хүүхдүүд, хүргэн бэр гээд 4-7 хүн алба хааж байгаа ээжүүд байна.

Н.Болормаа нь Онцгой байдлын байгууллагын анхны эмэгтэй алба хаагчдын нэг төдийгүй амьдралынхаа 15 жилийг Онцгой байдлын албанд зориулсан юм.  

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.