Цагаан өнгийн цаа буга харах нь аз, амжилт дууддаг гэж Скандиновын оршин суугчид үздэг.
Норвегийн гэрэл зурагчин найзуудтайгаа ууланд алхаж байгаад тун ховор тохиолддог цасан цагаан өнгийн цаа бугын тугалтай таарчээ.
Тугалны зургийг дарж олон нийтийн цахим сүлжээнд байршуулахад хэдэн арван мянган хүн хуваалцаж, эерэг сэтгэгдэл түгээсэн байна.
Гэрэл зурагчин тугалны зургийг инстаграмдаа постлохдоо “тэр бараг цасан дунд уусаад алга болчихсон” гэж бичжээ.
Цагаан өнгөтэй цаа буга хүнтэй таарах нь тун ховор бөгөөд 2016 онд Шведэд нэг хүн ийм цаа бугыг харсан байдаг аж.
Ховор цаа бугын тугалтай таарсан зурагчин “тэр надтай их ойрхон байсан. Тэгээд бид бие биенийхээ нүдрүү харсан. Маш тайван, хөгжилтэй амьтан байналээ” гэж ярьжээ.
Тугал нэг их удалгүй ойн захад байсан ээж дээрээ очсон байна. Гэрэл зурагчин энэ явдлыг үлгэрийн мэт гайхамшигтай байсан гэжээ.
Эх сурвалж: www.bbc.com