СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-03-04

Улсын аварга О.Хангай: Хүүхэд нь эндсэн ээжүүдэд "хахуульгүй" гэгддэг алдарт эхийн одонг өгч байхыг хүсье

Нийтэлсэн
9 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
9 сарын өмнө

Монгол Улсын аварга О.Хангай “Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай” хуулийн зарим заалтад өөрчлөлт оруулах хүсэлтэй байгаагаа цахим хуудсаараа дамжуулан илэрхийлжээ.

Монгол Улсын аварга О.Хангай: 

-Удахгүй болох Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах баярын мэндийг хоёр ээждээ, хайртай ханьдаа, дөрвөн сайхан охиндоо болон Монголынхоо сайхан бүсгүйчүүддээ хүргэе.

Манай гэр бүл дөрвөн хүүхэд төрүүлсэн ч анхны хүүхдээ 2 нас 4 сартай байхад нь гэнэтийн ослоор алдсан билээ. Дөрөв дэх хүүхдээ төрүүлээд нэг нас хүрсний дараа харьяа хороондоо “Алдарт-Эх”-ийн хоёрдугаар одон авах материалаа бүрдүүлэн өгcөн. (төрсний болон нас барсны гэрчилгээг хавсаргасан байсан)
Хорооноос "Одонгоо авахдаа бэлдээрэй" гээд 2023 оны 05 сарын 25 хүртэл тэрүүхэндээ эхнэрээ баярлуулахаар дээл хувцас, баяр хүргэхээр ирсэн ах дүү, найз нөхдөө дайлахаар бэлдээд энэ баярт өдрийг гэр бүлээрээ хүлээж байлаа. (эхнэр маань ч одонгоо авахаар тураад гуалиг болсон байлаа) 

Хороо, дүүргээс асуухад нэр нь баталгаажсан гэсэн. Учрыг бүрэн тодруулахаар нийслэл болон Монгол улсын Ерөнхийлөгчийн тамгын газраас асуухад одоо үйлчилж буй “Олон хүүхдийг төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай” хуулийн дагуу төрүүлсэн. Одонгоо авна гээд баяр хөөр болж байсан манай гэр бүлд бөөн уйтгар гуниг боллоо. Уйлаад, уйлаад л 

Эндээс дүгнэхэд, та .

Энэ асуудал бол тухайн гэр бүлийн хувьд маш эмзэг сэдэв байдаг тул төдийлөн илэрхийлээд байдаггүй ээ асуудал аа.

Манай гэр бүлтэй адил асуудал тохиолдсон ээжүүдийг төлөөлж Ерөнхийлөгчийн тамгын газарт хандахад санал оруулах талаар судалъя гэсэн гэжээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Tserennyam dorjsuren
9 сарын өмнө
66.181.190.201

Yg l iim bna

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.