Арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр хоёрдугаар сарын 29-ны байдлаар нийт нутгийн 80 орчим хувьд цастай байна.
Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хан Хөхий, Хантайшир, Монголын Дорнод тал болон говийн нутгийн зарим хэсгээр 10-43 см, бусад нутагт 1-9 см,хунгарлаж шуурсан газартаа 80 см, гуу жалгандаа 100 см хүртэл зузаан, бусад нутагт 1-9 см цастай.
Энэ арав хоногт агаарын температур нийт нутагт олон жилийн дунджийн орчим буюу түүнээс 1.1-12.0 градусаар хүйтэн, хур тунадас 80 орчим хувьд олон жилийн дунджийн орчим буюу түүнээс бага, 20 гаруй хувьд дунджаас ахиу байлаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.