Ардчиллын удирдагч, Дэд бүтцийн сайдаар ажиллаж байсан С.Зоригийг хөнөөсөн хэрэг илрэлгүй 26 жил өнгөрчээ. Багагүй хугацаанд нам жим байсан энэ хэргийн асуудал дахин сөхөгдөх бололтой.
Засгийн газрын энэ оны хоёрдугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар 1998 оны аравдугаар сарын 3-ны өдөр хуралдсан Засгийн газрын ээлжит бус хуралдааны тэмдэглэлийг ил болгож, улсын нууцаас гаргахаар шийдвэрлэсэн байна. Тус 1998 оны аравдугаар сарын 3-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар дээрх хэргийн асуудлаар шуурхай хуралдаж, хэлэлцсэн ба хэрэг үйлдэгдсэн өдрийн маргааш нь юм.
Засгийн газрын тус хуралдааны тэмдэглэлийг нууцаас гаргах саналыг ЦЕГ-аас гаргаж, Засгийн газрын хуралдаанд оруулсан гэдэг албан мэдээлэл байна.
С.Зоригийг хөнөөсөн хэргийг Улсын мөрдөн байцаах хэлтэс шалгаж байгаа билээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
С,Зоригийг хөнөөсөн хэргээр Шоуддаг МАН, АН-ынханы Илэрдэг ч үгүй, Хаагддаг ч үгүй нэг Сонгуулийн шлу болдог нэг Гэмт хэрэг байнаа,,,,,,Мөн ч олон жил Шоудажийна дөө,,, Энэ жил бас ахиад л эхэллээ,