СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

"Хэрвээ чи айгаагүй бол одоо бид ч гэсэн айхгүй"...

Нийтэлсэн
9 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Хонгорзул
9 сарын өмнө

Алексей Навальныйн оршуулах ёслол өнгөрсөн баасан гарагт Москва хотын захад байрлах нэгэн сүмд болж өнгөрлөө. ОХУ-ын засгийн газраас оршуулах ёслолд оролцсон хүмүүсийг баривчилна хэмээн анхааруулж, хүмүүсийг оршуулах ёслолд оролцохыг хориглосон бөгөөд, цагдаа нарыг олноор нь ажиллуулж, сүмийг тойруулж хаалтууд байрлуулж, одоогийн байдлаар оршуулгад оролцсон 103 хүнийг баривчилсан ч олон мянган иргэн аюулыг үл хайхран, Алексей Навальныйд хүндэтгэл үзүүлэхээр цуглажээ.

Баасан гаргийн өглөө түүний цогцсыг сүмд аваачих үед олон олон хүн алга ташиж “Хэрвээ чи айгаагүй бол одоо бид ч гэсэн айхгүй” хэмээн хашхиралджээ. Мөн олон хүн Владимир Путиныг буруутган орилолдож “Путин буруутай” гэсэн самбар хүртэл барьсан байна. Оршуулах ёслолын үер түүний нэгэн дэмжигч хэлэхдээ “Энэ бол Алексейтэй салах ёс гүйцэтгэх цорын ганц боломж учраас ирлээ. Түүний эр зоригийг үнэлж, тэсвэр тэвчээрийг нь биширч байна” гэж хэмээжээ. Түүгээр ч зогсохгүй, АНУ, Герман, Францын Элчин сайд зэрэг гадаадын нэр хүндтэй хүмүүс олноороо түүний оршуулах ёслолд оролцсон байна.

Мөн, оршуулах ёслолын үеэр хүмүүсийн гар утасны сүлжээ тасалдаж, сүм дотор зураг бичлэг хийхийг хориглосон хэдий ч түүний ажлын албаныхан оршуулах ёслолыг онлайнаар дамжуулж, дэлхий даяарх түүний дэмжигчдэд оршуулах ёслолд оролцох боломжийг олгосон аж. Түүнчлэн, Навальныйн ажлын албаныхан, "Хүрэлцэн ирсэн хүн бүхэнд баярлалаа. Алексейг дэмжиж, түүний талаар бичсэн бүхэн маш чухал, ирээдүйд улам л чухал болно. Тиймээс үүнийгээ бүү зогсоогоорой. Илүү хүнд цаг мөчүүд, илүү их тэмцэл биднийг хүлээж байна. Бид бууж өгч болохгүй. Энэ талаар ярьсаар, санан дурссаар байх ёстой" хэмээн оршуулах ёслолд хүрэлцэн ирсэн хүмүүст талархал илэрхийлжээ.

Түүний оршуулгын ёслолын дараа Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков "Хууль дүрмийг зөрчиж, түүний оршуулах ёслолд оролцсон хүмүүст хариуцлага тооцно" хэмээн сүрдүүлсэн байна. Гэвч, одоог хүртэл олон мянган иргэн түүний шарилд хүндэтгэл үзүүлэхээр цуван зогсож байна.

Эх сурвалж: BBC, CNN 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.