СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-03-04

🔴LIVE: Г.Хажидмаа: МАН-д худалдагдсан С.Баярцогт, Х.Баттулга, С.Одонтуяа нарыг намын жагсаалтад оруулж болохгүй

Нийтэлсэн
9 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
9 сарын өмнө

АН-аас сонгогдсон УИХ-ын гишүүд, намын дэргэдэх байгууллагын дарга нарыг жагсаалтад оруулахыг эсэргүүцэж АН-ын анхан шатны гишүүдээс мэдээлэл хийж байна.

АН-ын гишүүн Г.Хажидмаа:  

-УИХ-ын 2024 оны сонгуульд АН-аас нэр дэвшүүлэхдээ намын анхан шатны гишүүдээсээ сонгож, анхан шатнаасаа дэвшүүлье гэдэг саналыг гаргасан юм. Сонгуулийн тухай хуультай холбоотойгоор намын жагсаалтаар дамжуулан луйварчид УИХ-д орж ирэх боломжтой байна. АН сонгуульд шударга оролцож, зөв хүнээ дэвшүүлж, өнөөдөр болж бүтэхгүй байгаа буруу бүхэнтэй тэмцэх ёстой. АН нэр дэвшигчдээ ёс зүйтэйгээр сонгож, анхан шатны гишүүдээсээ санал авч лидерүүдээ сонгуульд дэвшүүлмээр байна. 

Өнөөдрийн нөхцөл байдал ямар байна гэхээр, сүүлийн сонгуулиудад АН-аас илгээж буй нэр дэвшигчдийг харахаар ял наймаалцдаг луйварчид намын нэрээр дэвшиж, УИХ-д орж суудаг болсон байна. Сүүлийн найман жилд АН сөрөг хүчин хийсэнгүйг ард түмэн мэдэж байгаа. Одоо байгаа АН-ын даргыг хэзээ сөрөг хүчний ажлаа хийх юм бэ гэдгийг хүлээсээр байна. Морь унаж, дээл худалдан авсан л дарга байна. Бодит байдал дээр Тэд АН-ын жирийн гишүүдийг хуурсаар байна. Энэ хүмүүс жагсаалтаар УИХ-ын гишүүн болох гэж байна.

Намайг УИХ-д нэр дэвших гээд байна гэж хардаж байна. Надад тийм сонирхол байхгүй. Би нэр дэвшихгүй. Энэ хүмүүсийг ч намын жагсаалтаар нэр дэвшүүлэхгүй байхын төлөө ажиллана. АН дахиад зарагдах юм уу. АН зарагдвал сөрөг хүчингүй болж, монголын нийгэм доройтно. Өнөөдөр маш олон мундаг залуу бий. Тэр хүмүүсийг сонгуульд нэр дэвшүүлэх хэрэгтэй.

Дээр нэр дурдсан хүмүүс анхан шатны гишүүдийг мөнгөөр худалдаж авч, сонгуульд нэр дэвшдэг. Тийм байж болохгүй. Намын албан тушаалуудыг энэ хүмүүс худалдаж авч байна. АН-ыг цэвэр байлгахын тулд энэ хүмүүсийг нэр дэвшүүлж болохгүй.

Дээрх хүмүүс МАН-ын даргатай ял наймаалцаж, намын жагсаалтаар УИХ-д орж ирэх гэж байна. Маш олон залуучуудын итгэл сэтгэлийг худалдаж байна.

УИХ-ын гишүүн асан “фортуна” Н.Батбаярын охин Б.Жаргалан АН-ын Эмэгтэйчүүдийн холбооны дэд тэргүүн, тэргүүнийн албан тушаалыг найман жил хашлаа. С.Одонтуяа, Б.Жаргалан нар сөрөг хүчний ажлаа нэг ч удаа хийгээгүй. Охид хүчирхийлэлд өртөж байхад нэг ч удаа дуугараагүй гэлээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.