Завхан аймгийн МАН “Эх орончдын өдөр”-өө малчдаа дэмжихээр “Хамтдаа давъя” аяныг өрнүүлж тэмдэглэжээ. Энэхүү арга хэмжээнд УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг, Б.Баярсайхан, МАН-ын бага хурлын гишүүн Петровис группийн ерөнхий захирал О.Содбилэг, Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-ын захирал Х.Пүрэвжаргал нар оролцож, МАН-д 1000 орчим гишүүн элсжээ.
Завхан аймгийн бүх суманд “Хамтдаа давъя” аяныг өрнүүлж нийтдээ 40 гаруй сая төгрөгийг аймаг, сумын онцгой комисст хүлээлгэн өгсөн байна. Петровис группын ерөнхий захирал өвөлжилт хүндэрсэн 7 суманд 7 сая, бусад сум тус бүрт 500.000 төгрөг хандивлаж зам тээврийн хөгжлийн төвийн ТӨҮГ-ын захирал Х.Пүрэвжаргал Улиастай сумын малчдад өвс тэжээл хандивлажээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
бузарууд тэнэгтэх юмаа зуднаар сонгууль хийчих юмаа
Энэ 21-р зуунд ардчилсан Монголд Коммунист намд элсэх тийм тэнэг хүн бас байдаг байжээ.
kaput