СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-03-04

"ОХИДЫН ЧИМЭЭ" өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа

Нийтэлсэн
9 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
9 сарын өмнө

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Монголын охидын зөвлөл хамтран Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтаж охидод хэрэгтэй мэдээлэл, зөвлөгөө бүхий "ОХИДЫН ЧИМЭЭ" арга хэмжээ буюу охидын болзоог өнгөрөгч амралтын өдөр зохион байгуулжээ.

Тус арга хэмжээнд ЕБС-н 800 гаруй охид өөрсдийнхөө эрхийн төлөө дуу хоолойгоо нийгэмд хүргэлээ. Тус өдөрлөг гурван хэсгээс бүрдсэн байна.

Нэгдүгээр хэсэгт:

- Охид мэргэжлийн сэтгэлзүйч, эмч, хуульчаас хувь зөвөлгөө авч, ярилцаж өөрийгөө олох аялалыг эхлүүлэх.

Хоёрдугаар хэсэгт:

- Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х. Булгантуяа
- Монголын Охидын зөвлөлийн ахлах зөвлөх Б. Ану-Үжин
- Дуучин, продюсер Д. Уламбаяр (УКА)/үе тэнгийн дээрэлхэлт/
- “Ариун Оюун” академийн гүйцэтгэх захирал О. Ариунзаяа/гадаадад хэрхэн сургуульд элсэх/
- “Happy z clinic” охид, өсвөр үеийн эмнэлэгийн зөвлөх эмч Н. Мөнхзул/охидын сэтгэл зүй/
- Андра академийн гүйцэтгэх захирал, MISS EARTH 2023 Б. Мөнхчимэг/өөрийгөө бүтээх гурвалжин/
- Отгонтэнгэр их сургуулийн сэтгүүлзүй, Олон улсын харилцааны тэнхимийн эрхлэгч Г. Золзаяа/ 3-р сарын 8 бол эрхэж хамгаалах өдөр/
- АСЕ эмэгтэйчүүдийн эмнэлэгийн эмч Т. Ганчимэг охидын бэлгийн боловсролын талаар ярилцахаар хүрэлцэн ирж өөрсдийн мэргэжил бүрийн онцлогт тохируулан зөвөлгөөг хүргэжээ.

Гуравдугаар хэсэгт:

-Охидын дунд QR-р нууц асуулт явуулж салбарын мэргэжилтнүүдийн дунд асуулт хариултын хэлэлцүүлэг өрнүүлжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.