СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Путин болон Москва хотын дарга нар Алексей Навальныйн оршуулах ёслолыг зогсоохыг оролдож байна гэв

Нийтэлсэн
8 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Хонгорзул
8 сарын өмнө

Өчигдөр буюу хоёрдугаар сарын 29-ний өдөр Оросын сөрөг хүчний удирдагч Алексей Навальный оршуулах ёслол болохоор төлөвлөгдөж байжээ. Гэвч, Алексей Навальныйн шарилыг оршуулах ёслолд хүргэх замд үл мэдэгдэх хүмүүс саад учруулсан байна. Энэ талаар Алексей Навальныйн ажлын албаныхан пүрэв гарагт хийсэн мэдэгдэлдээ дурджээ.

Тодруулбал, түүний хэвлэлийн төлөөлөгч Кира Ярмыш-ийн мэдээлээснээр "Үл мэдэгдэх эх сурвалжаас жолоочид руу заналхийлж, Навальныйн цогцсыг хаашаа ч тээвэрлэхгүй" хэмээн сүрдүүлсэн. Тиймээс оршуулах ёслолыг баасан гаригт зохион байгуулахаар хойшлуулсан гэжээ.

Навальныйн эхнэр Юлия Навальнаян хэлэхдээ "" гэжээ.

Навальныйгийн оршин суудаг Москва хотын Марьино дүүрэг дэх сүмд баасан гарагийн 14.00 цагт оршуулах ёслолыг хийхээр товлоод байв. Гэвч оршуулах ёслол хийх газарт түүний ажлын албаныхан мөн л бэрхшээлтэй тулгарчээ.

Оршуулгын ёслол зохион байгуулах газрууд Навальныйтай холбоотой болохыг мэдсэнийхээ дараа гэрээгээ цуцалж, бусад газрууд ч захиалга авахаас татгалзан, булш ухах ажилчид байхгүй гэх мэт шалтгаанаар тэдэнтэй хамтран ажиллахыг хүсэхгүй байгаа тухай түүний хэвлэлийн төлөөлөгч мэдээлжээ.

Эх сурвалж: BBC/CNN

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.